top of page

ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ

Батлав. 2023-09-27

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 “Европ дахь Монголчуудын Сагсан Бөмбөгийн Холбоо - MBAE” -ны (цаашид Холбоо гэх) гишүүнчлэлийн журам нь                      гишүүнчлэлийн эрх, үүрэг түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2 Уг Холбоонд ур чадвар, спортын зэргээс үл хамааран сагсан бөмбөгийн спортод сонирхолтой, Холбооны дүрэмд                      тодорхойлсон зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хүлээн зөвшөөрсөн, Европ дахь монголчуудын сагсан                    бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй хувь хүн, баг, клуб, холбоо (цаашид Гишүүн гэх) сайн дурын үндсэн                дээр элсэнэ.

ХОЁР. ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

2.1 Гишүүн дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

     2.1.1 Холбооны нэрийн дор зохиогдох “Ахмадын” болон “Насан хүрэгчдийн” аварга шалгаруулах тэмцээнд оролцох;

     2.1.2 Гишүүн тухайн амьдарч буй улс, хотдоо 2.1.1-д дурьдагсан тэмцээнийг зохион байгуулах ба Холбооны зүгээс дэмжлэг                авах;

     2.1.3 Гишүүн өөрийн зохион байгуулах сагсан бөмбөгтэй холбоотой бусад тэмцээн, үйл ажиллагаандаа мөн тодорхой                        хэмжээний дэмжлэг, туслалцаа аван хамтран ажиллах; Холбооны хэвлэл мэдээлэлээр дамжуулан хамтын                                      ажиллагаагаа гадаад дотоодод сурталчилах; 

     2.1.5 Холбооны санд байгаа зүйлсийг зохих журмын дагуу хэрэглэх;

     2.1.6 Холбооноос зохион байгуулах арга хэмжээнүүдэд тодорхой заалтын дагуу хөнгөлөлт урамшуулал авах;

     2.1.7 Холбооны сонгуульд шаардлага хангасны үндсэн дээр нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох, татгалзах, мөн түүнчлэн                       бусад хурал зөвлөгөөнд санал дэвшүүлэх, батлах;

     2.1.8 Бусад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг эрхүүдийг эдэлнэ.

2.2 Гишүүн дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

     2.2.1 Холбооны дүрмийг сахин биелүүлэх;
     2.2.2 Холбооны үйл ажиллагаа, шийдвэр, уриалгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
     2.2.3 Спортын болон сахилга бат, ёс суртахууны хэм хэмжээг бусаддаа үлгэр дуурайлал болохуйц чанд баримтлах;
     2.2.4 Зөрчил гаргасан бусад гишүүдэд зүй ёсны шаардлага тавих, эс тоосон тохиолдолд тухайн явагдаж буй арга                                 хэмжээний зохион байгуулагч нарт хандах, цаашлаад Холбооны цахим хаяг info@mba-eu.com - руу мэдэгдэх.
     2.2.5 Тэмцээний бүртгэл, хураамжийг заасан хугацаанд нь бүрдүүлэн аливаа зохион байгуулалтанд чирэгдэл                                          учруулахгүй байх;
     2.2.6 Холбоотой хамтран ажиллаж тэмцээн зохион байгуулах үед Холбоонд үнэн зөв мэдээлэл, тайлан тайлагнах;
     2.2.7 Гишүүний татварыг цаг тухайд нь төлөх зэрэг үүрэг хариуцлагуудыг хүлээнэ.

ГУРАВ. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ

3.1 Гишүүнчлэлийн “Бүртгэлийн Анкет”-ыг бөглөн Холбооны албан ёсны цахим хаяг info@mba-eu.com руу төлбөрийн                   баримтын хамт хавсарган явуулна.
3.2 Гишүүнээр элсэгч нь жилийн хураамж төлсөн өдрөөс эхлэн Холбооны үйл ажиллагаанд оролцон, гишүүний эрх, үүргээ        эдэлнэ.
3.3 Гишүүнчлэлийн хураамж:
      3.3.1 Хувь хүн, баг, клуб, холбооны хүн тус бүр 15 евроны жилийн хураамж төлнө;
      3.3.2 Гишүүнчлэлийн хугацаа жил бүрийн 10 сарын 15-ны өдрөөс эхлэх болно.
      3.3.3 Гишүүдээс цугларсан хураамжийг Холбооны жилийн үйл ажиллагааны зардал болон 2.1.1-д дурьдагдсан                                       тэмцээнүүдийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулна.
      3.3.4 Төлбөрийг холбооны санхүүгийн албатай дээр дурьдагдсан цахим хаягаар холбоо барьж, ярилцаж тохиролцсоны                    дараа тухайн данс руу шилжүүлнэ.

ДӨРӨВ. ЁС ЗҮЙН ДҮРЭМ


4.1 Холбооны бусад гишүүд, өрсөлдөгчид, шүүгч, дасгалжуулагчид, болон албаны хүмүүстэй хүндэтгэлтэй, шударга хандах;
4.2 Холбооны нэрийн дор зохиогдох тэмцээнүүдэд зохион байгуулагч тал болон шүүгчидтэй хүндэтгэлтэй хандах;
4.3 Ялгаварлан гадуурхах, дарамтлах, дээрэлхэх зэрэг ёс зүйн бус үйлдлүүдийг гаргахгүй байх;
4.4 2.2.4-д заасан үүргийн дагуу гишүүдийн талаарх спортын бус үг, үйлдэл, тэмцээний талаарх санал хүсэлтийг холбооны          ёс зүй хариуцсан ажилтанд мэдэгдэх. Холбогдох цахим хаяг: info@mba-eu.com

ТАВ. ГИШҮҮНЧЛЭЛ ЦУЦЛАХ
5.1 Гишүүнчлэл дараах нөхцөлд цуцлагдана. Үүнд:
     5.1.1 Гишүүний өөрийн санал хүсэлтээр;
     5.1.2 Холбооны дүрэм зөрчсөн, 2.2-д заасан гишүүний үүргээ удаа дараа биелүүлээгүй нь удирдах зөвлөлөөр хэлэлцэж                    тогтоогдсон;
     5.1.3 Ёс зүйн зөрчил гаргасан;
     5.1.4 Холбооноос олгосон аливаа боломж, эрхийг буруугаар ашигласан;
     5.1.5 Холбооны бодлого чиглэл ба гишүүдийн нийтийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааны эсрэг үйлдэл                               гаргасан зэрэг шалтгаанаар цуцлагдах болно.
5.2 Гишүүний төлсөн татвар, хандив хүндэтгэх шалтгаанаас бусад үед буцаан олгогдохгүй болно.

ЗУРГАА. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ


6.1 Санал хүсэлт, гишүүнчлэлийн мэдүүлгийг хүлээн авах цахим хаяг: info@mba-eu.com
6.2 Гишүүнчлэлийн мэдүүлэг татан авах холбоос хаяг: Бүртгэлийн Анкет
6.3 Холбооны албан ёсны фэйсбүүk хуудас:  www.facebook.com/mongolian.basketball

 

 MBAE - Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо

 2023 оны 09-р сарын 27

bottom of page