Brotherhood
Герман
Буяны Сэтгэлт Хүү баг (2008-2019) нь анх 2008 онд бидний хайрт эгч Чулуунцэцэгийн хүү Батцэнгэл агсны гэгээн дурсгалд зориулагдсан Батцэнгэл арвижих сангийн дэргэд үүсгэн байгуулагдсан сагсан бөмбөгийн баг юм. Тус сан нь Монгол болон Польш улс дахь өнчин хүүхэд, залуучууд, оюутнуудад тусламж, дэмжлэг үзүүлэхээс гадна өөр бусад арга хэмжээнүүдийг дэмжин ажилладаг. Буяны Сэтгэлт Хүү баг нь үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тасралтгүй, амжилттай оролцсоор ирсэн бөгөөд 2012 онд буюу байгуулагдсан цагаасаа хойш 4 жилийн дараа Шведийн Стокхольм хотноо зохиогдсон тэмцээнд түрүүлж, уг тэмцээнээс анхныхаа алтан медалийг хүртсэн. Үүнээс хойш 2013, 2014, 2015, 2017, 2019 онуудад Щвейцарь улсын Женев, Унгар улсын Будапешт, Белги улсын Лувен, Австри улсын Вена, Унгар улсын Дебрецен хотуудад зохиогдсон тэмцээнүүдээс тус бүр тэргүүн байр эзэлж алтан медаль, 2016 онд Герман улсын Берлин хотод зохиогдсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна 2009 – 2017 оны хооронд Австри улсын нарны баяр, Польш ба Герман улсуудад монголчуудын дунд зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээн, мөн түүнчлэн Герман улсад амьдарч буй ази үндэстнүүдийн сонирхогчдын „All asia cup“ сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс 10 алт 2 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Чулуунбатын Амар ахлагчтай тус баг нь одоогоор 9 хүний бүрэлдэхүүнтэй ба хоорондоо дан ганц багийн гишүүдийн харилцаанаас илүүтэйгээр анд, найз төдийгүй ахан, дүүсийн дотно холбоотой байдгаараа онцлогтой. 11-н жилийн түүхэндээ нийт 25 тэмцээнд оролцсоноос 19 – д нь медальт байрыг эзэлсэн амжилттай баг юм. Brotherhood баг 2023 ( Projekt B) ‘Covid-19’ Цар тахлын улмаас дөрвөн жил тэмцээнд оролцоогүй ба 2023 онд шинэ бүрэлдэхүүнтэй болж ‘Brotherhood’ багийн нэрэн дор 2023 оны 4-р сард ХБНГУ-ын Дюссэлдорф хотод зохион байгуулагдсан ‘Их Дуулга’ тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн юм.